Үр хөндөлт — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Үр хөндөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аборт- жирэмсэн эмэгтэй хүнийг өөрийн сайн дураар болон хүчээр үр хөндүүлэхийг хэлдэг. Үр хөндөлтийг жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийдэг. Харин үр хөндөлтийг 13-22 долоо хоногийн хугацаанд /хожуу үр хөндөлт/ зөвхөн эмчийн заалтаар хийдэг.

Ямар шалтгаанаас болж үр хөндөлт хийлгэдэг юэ? Жирэмсэлсний дараа үр хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх нь үр хөндүүлэх үндсэн шалтгаан болдог. Хүсээгүй байхдаа жирэмсэн болох шалтгаан нь жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэлгүйгээр бэлгийн харьцаанд орох мөн хэрэглэсэн боловч зөв хэрэглэж чадаагүйтэй холбоотой юм. Үр хөндөлтийн хэлбэрүүд Эмийн аргаар үр хөндөх - Эмийн аргаар үр хөндөх бөгөөд жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэж болно. Багажаар үр хөндөх арга- Энэ аргад вакум соруулгын аргыг хамааруулан авч үздэг. Жирэмсний эхний 3 сард үр хөндөлт хийхэд хэрэглэнэ. Энэ аргаар заавал зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийдэг бөгөөд ажиллаврын үндсэн зарчим нь умайн хөндийд өсч байгаа хөврөлийг вакум орчин үүсгэсэн багажаар соруулж авах явдал юм.

Үр хөндөлт хийлгэх нь ямар эрсдэлтэй вэ?

-Үр хөндүүлсний дараа хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг бол дотор муухайрах, огиулах үзэгдэл байдаг. Зарим тохиолдолд ухаан алдаж унах нь ч бий. Гэвч үр хөндүүлсэн хүмүүсийн 1 хувьд нь л ийм шинж тэмдэг анзаарагддаг . - Үр хөндүүлсний дараа цөөн тохиолдолд умайд цус хуримтлагдаж болдог. /500-д 1 тохиолддог/. Ийм үед умайг дахин цэвэрлэж эмчлэх шаардлагатай. - Үр хөндүүлсний дараа эмчийн бичиж өгсөн антибиотикийг тогтмол уух ёстой. Хэрвээ үр хөндөлтийн дараа үрэвсэл үүссэн бол 6-7 хоногийн дараанаас өвдөлт, цус алдалт гэх мэтийн шинжээр илэрнэ. - Үр хөндөлтөөс нэлээд хугацааны дараа цөөхөн тохиолдолд умайн амсарт наалданги үүснэ. (умай дотор биш!). Үүний шинж тэмдэг нь 4-6 долоо хоног өнгөрөхөд өвдөлт намдахгүй байх, сарын тэмдэг ирэхгүй байх, эм уугаад ч сарын тэмдэг үзэгдэхгүй байх юм.

Танд сануулж зөвлөхөд: Үр хөндүүлснээс хэсэг хугацааны дараа /ихэвчлэн энэ хугацаа 2-7 хоног байдаг/ таныг эмч тань давтан үзүүлэхийг зөвлөнө. Энэ үзлэгийг үл ойшоож болохгүй. Хэрвээ үр хөндүүлсний дараа цус алдалт, доошоо бүхэл зүйл гарах, их өвдөлт, халууралт явагдсан бол заавал 2-7 хоногийг хүлээлгүй яаралтай эмчдээ хандах хэрэгтэй.

Үр хөндөлтийн хүндрэл

Эрт үеийн хүндрэл - Цус алдах, умай цоорох,

                                      Халдвар авах, умайд цус хуримтлагдах

                                      Умайд ураг, эхсийн хэсэг үлдэх

Хожуу үеийн хүндрэл - Умай, өндгөвчийн үерэвсэл үүсэх

                                           Үргүйдэл /хоёрдогч/

                                           Умайн хүзүүний дутмагшил /зулбах, дутуу төрөх г.м/

Үр хөндөлтийг ямар нөхцөлд хийлгэвэл аюулгүй вэ?

Үр хөндөлтийг сайн мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэх боломжтой зөвшөөрөгдсөн эмнэлэгт хийлгэвэл аюулгүй.

Үр хөндүүлсний дараа

• Их хэмжээний цус алдах эсвэл бага хэмжээгээр удаан хугацаагаар цус гарах

• Хэвлийн доогуур хүчтэй өвдөх

• Халуурах

• Бие сульдах

• Дотор муухайрч, ухаан балартах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

• Үр хөндүүлсний дараах хоёр долоо хоногт хүнд юм өргөхгүй, хэт ядрахгүй байх нь зүйтэй.

• Зөвхөн шүршүүрт усанд орж, гадна бэлэг эрхтнээ буцалсан усаар угааж, дотуур өмдийг ойр ойрхон сольж, бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй.

• Мөн бүх төрлийн абортын дараа хүндрэл гарч болзошгүйг санах нь чухал.  Биеийн байдал муудах, цусархаг ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх зэрэг зовуурь илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх

• Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хэрэглэж занших

• Бэлгийн хавьтагчтайгаа илэн далангүй харьцаж бие биенийгээ ойлгох

• Замбараагүй бэлгийн хавьталд орохгүй байх

• Мансууруулах бодис хэтрүүлж хэрэглэхгүй байх

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.