Монреал — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Монреал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монреал хот

Монреал (англи. Montreal, франц. Montréal, [mɔ̃ʁeˈal]) —Канадын Кэбэк мужийн хамгийн том ижил нэртэй арал дээрх хот бөгөөд Канад дотроо Торонто хотын дараа хоёрт орох том хот. Анх Вилль-Мари — Марийгийн хот (Гэгээн Мари) гэж нэртэй 1642 онд байгуулагдсан байна. Монреал гэх нэр нь франц хэлний Мон-Руаяль (франц. Mont Royal, орчуулбал «Хааны уул») хэмээх хотын төв орших уулын нэрнээс гаралтай ажээ.

2021 оны байдлаар Их Монреал хотын хүн ам 4,291,732 байсан бөгөөд Монреалын хүн ам 1,762,949 байжээ.

Хотын цорын ганц албан ёсны хэл нь франц хэл бөгөөд 2021 онд хотын хүн амын 85.7% нь өөрсдийгөө франц хэлээр чөлөөтэй ярьдаг гэж үздэг бол 90.2% нь хотод энэ хэлээр ярьж чаддаг байжээ. Монреал бол Канадын хамгийн том хос хэлтэй хотуудын нэг бөгөөд хүн амын 58.5% нь франц, англи хэлээр ярьдаг. 2014 он хүртэл Монреал хот нь дэлхийн хамгийн олон хүн амтай франц хэлээр ярьдаг хот Парисын дараа ордог байсан бол 2015 он гэхэд Африкийн Абижанаар энэ байрыг эзэлсэнээр Монреал гуравдугаар байрт шилжсэн байна.

Монреал хот нь дэлхийн амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын тоонд байнга ордог. 1970-аад оны дундуур Торонтод эдийн засгийн төв гэсэн нэр алдарыг алдсан тус хот Канадын бизнес, аж үйлдвэр, соёлын чухал төв хэвээр байна. Хамгийн чухал салбаруудын дунд: сансар судлал, биотехнологи, эм зүй, мэдээллийн технологи, аялал жуулчлал, кино үйлдвэрлэл, түүнчлэн хөгжингүй цахим тоглоомын салбар юм.

2021 оны хүн амын тооллогоор цагаачид (Канадын гадна төрсөн хүмүүс) 576,125 хүн буюу Монреал хотын нийт хүн амын 33.4% -ийг эзэлж байна. Нийт цагаач хүн амын дунд Гаити (47,550 оршин суугч буюу хүн амын 8,3%), Алжир (43,840; 7,6%), Франц (39,275; 6,8%), Марокко (33,005; 5,7%), Итали (30,215; 5,2%), Хятад (26,335; 4,6%), Филиппин (20,475; 3,6%), Ливан (17,455; 3,0%), Вьетнам (16,395; 2,8%), Энэтхэг (13,575; 2,4%) зэрэг улсууд хамгийн их цагаачилжээ.