Карл Линней — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Карл Линней

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Карл Линней (шве. Carl Linnaeus, Латин: Carolus Linnaeus, 1707 оны 5 сарын 23 - 1778 оны 1 сарын 10) нь Шведийн ургамал зүйч, амьтан судлаач, эмч бөгөөд "Амьтан ургамлын төрөл зүйлийн нэршил"-г зохиосон хүн юм. Энэ систем нь бүх төрлийн амьтан, ургамал тус бүрт 2 латин үгээс бүрдсэн нэр өгсөн байх ба өдгөө дэлхийн бүх улс оронд хэрэглэгдэж байна. Тэрээр "Орчин үеийн системчлэлийн эцэг" хэмээн нэрлэгддэг ба "Орчин үеийн экологи судлалын үндэслэгчдийн" нэгд тооцогддог билээ. Линней тухайн үедээ ч их нэр алдартай байсан ба гарамгай хэл шинжлэлч байв.

Карл Линней нь Шведэд төржээ. Бага залуу үедээ эцэг болон өвөөгийн адил хувраг болох байсан ч хичээлдээ тийм ч дуртай байсангүй. Оронд нь хотын эмчээр заалгасан ургамал судлалыг ихэд сонирхон суралцаж Лундсын Их Сургуульд элсэн орж, жилийн дараа Uppsal-н Их Сургууль уруу шилжив.Тэрээр ихэд ихэмсэг нэгэн байсан бөгөөд өөрийгөө ургамал судлалын хаан гэж үздэг байв. Мөн