Албани хэл — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Албани хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Албани хэлний тархац

Албани хэл (албани хэлээр: Gjuha shqipe [ˈɟuha ˈʃcipɛ]) Албани Улсад оршин сууж буй албаничуудын хэл. Мөн Грек улсын хүн амын зарим хэсэг (Эпир, Аттика, Беотия, Эвбей арал, Пелопоннес болон Гидра, Спеце, Порос арлууд), Умард Македони, Серби, Косово бөгөөд Итали улс (Сицили, Калабри, Апулия) зэрэг орнууд дахь зарим иргэдийн хэл юм.

Албани хэл бол энэтхэг-европ хэлний язгуурын доторх палеобалкан хэлний бүлэгт ордог байна.

2022 оны байдлаар 7 сая орчим хүн албани хэлээр ярьдаг ажээ.

1908 оноос хойш албани хэлэнд латин үсгийн нэг хувилбар ашиглаж ирсэн байна.

Орчин үеийн албани хэлний цагаан толгой

[засварлах | кодоор засварлах]
A a B b C c Ç ç D d Dh dh E e Ë ë
F f G g Gj gj H h I i J j K k L l
Ll ll M m N n Nj nj O o P p Q q R r
Rr rr S s Sh sh T t Th th U u V v X x
Xh xh Y y Z z Zh zh

Албан тоонууд

një — «нэг» dy — «хоёр»
tre — «гурав» katër — «дөрөв»
pesë — «тав» gjashtë — «зургаа»
shtatë — «долоо» tetë — «найм»
nëntë — «ес» dhjetë — «арав»
njëmbëdhjetë — «арван нэг» dymbëdhjetë — «арван хоёр»
trembëdhjetë — «арван гурав» katërmbëdhjetë — «арван дөрөв»
pesëmbëdhjetë — «арван тав» gjashtëmbëdhjetë — «арван зургаа»
shtatëmbëdhjetë — «арван долоо» tetëmbëdhjetë — «арван найм»
nëntëmbëdhjetë — «арван ес» njëzet — «хорь»
njëzetenjë — «хорин нэг» njëzetedy — «хорин хоёр»
tridhjetë — «гуч» dyzet — «дөч»
pesëdhjetë — «тавь» gjashtëdhjetë — «жар»
shtatëdhjetë — «дал» tetëdhjetë — «ная»
nëntëdhjetë — «ер» njëqind — «зуу»
pesëqind — «таван зуу» njëmijë — «мянга»
një milion — «сая» një miliard — «тэрбум»