Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд бүртгүүлэх

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд бүртгүүлэх

Алхам 1. Цахимаар МТИШ-ын бүртгэлийн системд бүртгүүлэх

МТҮП-ийн МТИШ-ын бүртгэлийн системд цахимаар бүртгүүлнэ. Та бүртгүүлэхийн өмнө МТИШ-ны журамтай танилцана уу!

Алхам 2. Шалгалтын төлбөр төлөх

Шалгалтанд цахимаар бүртгүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ийн Голомт банкны дансанд эсвэл МТҮП дээр ирж бэлнээр тушааж болно. Шалгалтын төлбөр заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана.

  • Шалгалтын бүртгэлийн хураамж:
    • Мэдээллийн технологийн паспорт шалгалтын төлбөр: 100.000₮
    • Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын төлбөр: 180.000₮ /Хэрэв зөвхөн өглөө эсвэл өдрийн шалгалт өгөх бол 90.000₮/
    • Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалтын төлбөр: 220.000₮ /Хэрэв зөвхөн өглөө эсвэл өдрийн шалгалт өгөх бол 110.000₮/
  • Банкны нэр: Голомт банк
  • Дансны дугаар: 1102099876
  • Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, МТИШ төлбөр гэж бичих
  • Дансны нэр: Мэдээллийн технологийн үндэсний парк
Шалгалтын хураамжийг хөнгөлөх нөхцлүүд:
  • Их, дээд сургуулийн оюутан бол 50%;
  • Хамтын ажиллагааны гэрээтэй эсвэл хамтран ажилладаг байгууллагын ажилтанд МТҮП-ын захирлын шийдвэрийг үндэслэн хөнгөлөлт үзүүлнэ.
Алхам 3. Шалгалтын бүртгэлээ баталгаажуулах

Шалгалтын бүртгүүлэгч шалгалтын төлбөр төлсөн баримтын хуулбарыг suvd@itpark.mn цахим шуудан руу илгээж бүртгэлээ баталгаажуулна.

Алхам 4. Шалгалтын эрхийн бичгийг хүлээн авах

Шалгалтын бүртгэлийг баталгаажуулсны дараа шалгалтын өдрөөс 7 хоногийн өмнө таны цахим шуудангаар шалгалтанд орох эрхийн бичгийг илгээнэ.

 

Танд амжилт хүсье!