Үндэсний Дата Төв
Үндэсний Дата Төв | Where Information lives...

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Өнөөдөр Төрийн ордонд болсон тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Мэдээллийн технологи, программ хангамж үйлдвэрлэлийн салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Уг хуулийн төслийн зорилт нь:

  • Цахим хөгжлийг түүчээлэх, талуудын оролцоо, өсөлтийг дэмжсэн бизнесийн орчинг бүрдүүлэх;
  • Мэдээлэл технологийн бие даасан хууль эрх зүйн анхдагч орчин бүрдүүлэх;
  • Чадварлаг, тогтвортой хүний нөөц бэлтгэх тогтолцоо;
  • Татварын таатай орчин;
  • Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
  • Гадаадын зах зээлд гарах нөхцөлийг нэмэгдүүлэх;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
  • Шударга, нээлттэй, ил тод байдлыг хангах ажээ.

Хэлэлцүүлгийн үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайд Н.Учрал: Мэдээллийн технологийн салбарыг төрийн бодлогоор хэрхэн дэмжих тухай зорилго, зорилт, ач холбогдлын талаар танилцуулав.

Уг хуулийн төсөл батлагдсанаар:

  • Хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байр нэмэгдэх;
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч нарт төрөөс үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийг тодорхойлох;
  • Салбарын олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах боломжийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтойг тодотгов.